МИАТ-ын шууд нислэгүүд хямдарлаа 

Тапатрип Групп МИАТ ТӨХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт 2021 оны 12 сарын 16 -ны өдөр гарсан үсэг зурж агаарын тээврийн онлайн борлуулалтыг өргөжүүлэх хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Уг хамтын ажиллагааны эхний томоохон үр дүнг талууд өнөөдөр танилцуулж байна. 

Аялал жуулчлалын салбарт онлайн аяллын нэгдсэн үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн Тапатрип групп энэ удаа МИАТ ТӨХК -ийн бүх чиглэлийн суудлыг дээр дурдсан олон улсын системийн нэмэлт төлбөргүйгээр www.tapatrip.com вэб сайт болон Tapatrip аппликейшнээс хамгийн хямдаар шууд худалдан авах боломжийг хэрэглэгчиддээ Монголд анх удаа бүрдүүлсэнээ ийнхүү өнөөдөр зарлаж байна.   

Улс орны эдийн засгийн өсөлт удааширсэн энэ цаг үед хэрэглэгчийн цаг мөнгийг хэмнэх нь хоёр байгуулагын хувьд чухалд тооцогдсон ажлуудын нэг юм. Түүнээс гадна ковид-19 цар тахлын дараачаас салбараар үйлчлүүлэх иргэд буурсныг тооцон бүх тийзээ 100% онлайн орчинд борлуулж үйлчлүүлэгчдийнхээ цагийг хэмнэх боломжийг бүрдүүллээ. 

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.