Нийтийн тээврийн “One card”-аар орон нутаг, олон улсад зорчих боломжтой болно 

“Тапатрип” компани “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран “One card” төслийг хэрэгжүүлэх  гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төслийн хүрээнд орон нутаг, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ болох галт тэрэг, автобус, нийтийн тээвэр, такси болон замын хураамж, авто зогсоолын төлбөрөө төлөх боломжтой нэг картын системийг нэвтрүүлэх юм. Тус карт нь дан ганц зорчих үйлчилгээнээс гадна зочид буудал, аялал зэрэг аяллын үйлчилгээндээ ашиглах бүрэн боломжтой нэгдсэн  карт байхаараа онцлог юм. 

Урт хугацаанд хэрэгжүүлэх ажлын хүрээнд цаашид “One card”-ын хэрэглэгчид нэг картаа зөвхөн дотоодын үйлчилгээнд ашиглаад зогсохгүй Солонгос улсад аялж зорчихдоо уг картаа ашиглан төлбөр тооцоогоо саадгүй хийх боломжтой болгох мөн Солонгос улсаас Монгол улсад ирэх жуулчид тус орныхоо тээврийн картаараа манай улсад үйлчлүүлэх, төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлэх зорилт тавиад байна. 

One card төсөл нь зорчих үйлчилгээ болон аялал жуулчлалын салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлээд зогсохгүй гадаадын жуулчдын манай улсыг зорих урсгал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа талууд онцоллоо. Төслийн хүрээнд хийгдхээр төлөвлөсөн хөгжүүлэлт, туршилтын ажлууд хийгдэж эхэлсэн бөгөөд энэ онд төслийн эхний шатны ажлуудыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. 






Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.