Монголын хамгийн анхны техник технологын Tech invest 2022 Ногоон сум чуулганд Монголдоо техник технилогоороо тэргүүлж буй 5 компани оролцож тухайн арга хэмжээнд Тапатрип компани нийт хамт олноороо амжилттай оролцож өндөрлүүллээ.
Tech Invest 2022 арга хэмжээний гол онцлог нь :
Бидний амьдралын хэв маяг технологийн хэрэглэгч байх хязгаараас тэлж хүн бүр өсөлт, хөгжлийн хөдөлгүүр нь байж эргээд ашиг хүртэн хөрөнгөжих боломжтой шинэ түүхийг эхлүүлэн “Tech Invest 2022” анхны чуулга уулзалтыг зохион байгуулагдсан.
Технологи бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон бөгөөд 2021 оны сүүлийн байдлаар Дэлхийн хэмжээнд зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэх топ 10 компанийн жагсаалтын 9-ийг нь технологи суурьтай компани бүрдүүлж байна.
Харин энэхүү топ 10 компанийн 1 нь хувьцаанд хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын компани байна.
Монгол улсад ч бас Технологийн компаниуд зах зээлийн тоглоомын дүрмийг өөрчлөх цаг иржээ.
Иймд бид бүхэн ирээдүйд Хөрөнгөө өсгөхийн тулд Технологийг хөгжүүлж буй компаниудтай Ойр байж, тэдэнд хөрөнгө оруулах боломжийн талаар Мэдээлэлтэй байх нь чухал юм.
Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд, технологийн салбарын хүчирхэг тоглогчид, үүсгэн байгуулагчид тантай хамт хөрөнгө оруулалтын цоо шинэ түүхийг эхлүүлэн, мэдлэг мэдээллээ солилцон, үр өгөөжтэй нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.
Тус арга хэмжээнд:
🚀Технологийн компаниудын түүх
🚀Технологийн компаниуд яагаад тоглоомын дүрмийг өөрчилж, ирээдүйн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч болох талаар
🚀Тэдэнтэй хамт ирээдүйг бүтээж, хөрөнгөө өсгөх боломжийн талаар
🚀Технологийн компанид хөрөнгө оруулахад таны мэдэх ёстой зүйлс гэх мэтээр өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа боллоо.
Тус чуулганы үр дүнд Facebook Event дээр 1802 хүн явна эсвэл сонирхож байна гэсэн хариу үйлдэл үзүүлсэн, давтагдсан тоогоор 1,6 сая гаруй хүнд Facebook дээр хүрч, Instagram хаяг дээр 125,838 хүмүүст хүрсэн байна. Үндсэн идэвхжүүлэлт сошиал идэвхжүүлэлт болон бусад сувгуудаар /Орцны дэлгэц, Bolortoli, Bloomberg LED/
Facebook Reach – 1,687,781хандалт
Instagram Reach – 125,838 хандалт
Bolortoli.com хандалт – 93,216 хандалт
Happy дэлгэц – 63,750 гаруй хүн
Bloomberg LED – 75,800 гаруй хүн
MNB Live – 7,000 гаруй үзэлт
Ikon Live – 19,500 гаруй үзэлт – тэй байсан бөгөөд энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 1000 гаруй хүн хүрэлцэн ирж мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулсан байна.