Зочид буудлыг дотоодын аяллын нэгдсэн үйлчилгээнээс захиалах боломжтой.

Монгол Улсад 2021 он хүртэлх хугацаанд аяллын нэгдсэн үйлчилгээ бий болоогүй байсан. Иймд иргэд, байгууллага гадаадын вэб сайтуудыг ашиглан зочид буудлын захиалгыг хийж заншсан. Олон улсын зочид буудлууд өөрийн вэб сайттай ба түүгээрээ дамжуулан онлайн захиалга хүлээн авдаг. Түүнтэй зэрэгцэн олон улсын буудлын нэгдсэн сүлжээнд өөрийн зочид буудлаа бүртгүүлэн борлуулалтаа түлхүү хийдэг. Энэхүү сүлжээг Монголчууд ашигладаг ба тодруулбал www.trip.comwww.booking.com, www.agoda.com зэргийг нэрлэж болно.

www.booking.com нь 2022 оны 5 сарын байдлаар 83.2 тэрбум долларын үнэлгээтэй зах зээлийн хэмжээгээрээ дэлхийд 156 -д эрэмбэлэгдэх аяллын нэгдсэн платформ юм. 2019 оны жилийн цэвэр ашиг нь манай улсын төслөөс илүү байсан. Ийм учраас Монгол залуус нэгдэн аяллын нэгдсэн үйлчилгээтэй www.tapatrip.com – г бүтээж буй нь энэ юм.

Тапатрип аяллын нэгдсэн үйлчилгээ Монгол Улсад ажиллаж эхэлснээр гадаад улсыг зорих иргэд зочид буудал захиалахад давуу талууд бий болсон. Үүнд:

  1. Монгол хэлээр захиалах, дотоод бүх банкиар төлбөр төлөх
  2. Санхүүд шаардлагатай баримтууд байгууллагын зохих журмын дагуу олгогдоно
  3. Зочид буудлыг нислэгийн хамт захиалвал нислэгээ хамгийн хямдаар захиалах боломжтой
  4. Монголчуудын түгээмэл буудалладаг, бидний хэв маягт илүү тохирсон буудлын үйлчилгээг Тапатрип олж байршуулсан байдаг
  5. Урамшууллын оноотой. Оноогоо нисэх, аялах, автобус болон галт тэргээр зорчихдоо ч ашиглаж болдог
  6. Гарч болох аливаа асуудлаар Монгол хэлээрээ тусламж авах боломжтой
  7. Аяллын нэгдсэн үйлчилгээнд хамрагдсан иргэд шинэ нисэх буудалруу Toyota Alphard автомашинаар үнэгүй хүргүүлж болдог
  8. Монголчуудын нислэг, зочид буудлын талаар санал, шүүмжийг төвлөрсөн цэгээс авах боломжтой
  9. Бусад ижил төрлийн үйлчилгээтэй харьцуулаад харилцан тохиролцох боломжтой

УИХ гишүүн асан Гүндалайтай Гуам аралруу явах үеэр хийсэн ярилцлагыг хүргэе.

Сайн байна уу Гүндалай ахаа? Та сайхан хаваржиж байна уу? Таныг удахгүй Гуам аралруу аялахаар явах гэж байгаа гэж сонсоод уулзаж байна. Нислэг, зочид буудлын захиалга гэх мэт ажлууд та хэрхэн шийдэж байна вэ?

Сайн байцгаана уу дүү нар. Ах нь жилийн туршид л гадагшаа явж байдаг болохоор нислэг, зочид буудлаа тэр бүр өөрөө захиалаад байж чаддаггүй. Миний туслах л бүх асуудлыг маань шийддэг. Хилийн дээс алхах гэж байгаа, зочид буудлын тав тух байх ёстой гэдгийг бодвол бас 100 хувь оролцохгүй байж болдоггүй юм аа. Зочид буудлын нөхцөл, нислэгийн өөрчлөлт, ачааны нөхцөл гээд анхаарах юмнууд зөндөө.

Нислэгийг аль нэг билетийн кассруу утсаар яриад, зочид буудлыг ихэнхдээ www.trip.com, www.booking.com сайтнаас тус тус авдаг. Манай нарийн бичиг жолооч зохицуулаад нисэхрүү хүргүүлчихнэ. Аль нэг улсад  очсон хойноо тэнд юу хийхээ бол өөрөө л болгож байна даа.

Танд авиа компаниуд, билетийн кассууд, зочид буудлууд урамшуулал санал болгож байна уу?

Манай нарийн бичиг л тэр олон урамшуулал, оноог дараагийн худалдан авалтад нь шингээдэг байх. Анзаараад байхад үйлчилгээ үзүүлэгч байгууллага болгон л өөр өөрийн урамшуулалтай юм шиг. Бүгдийг заасан хугацаанд нь ашиглах боломж байхгүй шүү дээ. Нэг авиа компаниар ниссэн урамшууллаа ашиглахын тулд дараа нь заавал тэр авиа компаниар нислэгийн чиглэл, хуваарь таарахгүй байхад нисэх гээд байвал утгагүй. Тэрэнтэй адилхан www.trip.com сайтнаас ямар нэгэн зочид буудал захиалсан бол дараа www.booking.com сайтнаас захиалах шаардлага үүсч болно. Тэгтэл анхны www.trip.com сайтыг л ашиглах шаардлага гараад байвал хэцүү.

Сүүлийн жил гаруй хугацаанд танай www.tapatrip.com аяллын нэгдсэн үйлчилгээг мэддэг болсноос хойш туслахдаа хэлээд танай харилцагч болсон. Манай санхүү, нягтлангуудын асуудаг олон баримтуудыг гадаадын сайтнаас авч чаддаггүй байсныг эндээс бүгдийг нь авдаг болсон гэж надад манайхан хэлж байна. Бас болоогүй байгууллага хоорондын өглөг, авлагаа бодолцон захиалга хийхэд надад бол наймаа хийгээд амар санагдсан шүү. Гадны том зочид буудлын сүлжээтэй ганц нэгэн буудлын өрөөний захиалгын талаар холбогдвол хүлээж авахгүй. Мөн оны эцсээр шагналын журмаар явуулах ажилтнуудынхаа захиалгыг эртхэн өгвөл хямд болгож байгаа чинь аль аль талдаа хэрэгтэй юм байна лээ.

Таны үеийн амжилттай яваа бизнесмэнүүд хэр их аялж байгаа бол, логистикийн асуудлаа хэрхэн шийдэж байгаа талаар мэдээлэл байвал хуваалцахгүй юу?

Би ер нь “амьдрал бол аялал” гэж хэлэх их дуртай. Амьдрал гэдэг чинь өөрөө нэг төрлийн аялал байхгүй юу. Харин энэ амьдрал гэдэг аялал дотроо үзээгүй улс орноор явах, урьд хожид байгаагүй тансаг орчинд буудаллах чинь амьдрал гэдэг их аяллыг аз жаргалтай болгодог өөр нэг аялал юм шүү дээ.

Ажил, амьдрал тэнцүүлж хийх юм аа хийсэн хүмүүс аялалд их зарцуулдаг. Аяллаа төлөвлөхдөө Tapatrip аппликейшн ашиглаж байна. Амар байдаг юм. Хаашаа ямар нислэг байна, аль зочид буудал тухтай байна, виз, жолооч гээд бүх асуудлаа нэг дороос харах гэх мэт. Яг захиалга хийх, төлбөр тооцоог гүйцэтгэх гэх мэт ажилд манай туслах л надад хийж өгдөг. Гэхдээ нислэг хайх, газраас зочид буудал, үүрээр тосоход жолоочруугаа ярих, даатгал хийх, виз мэдүүлэх гээд дандаа тус тусдаа байдаг гадаад, дотоодын үйлчилгээнүүд монголдоо нэг цэгт төвлөрөн www.tapatrip.com дотор байгаа нь аялахад улам л амар болгож байна. Өмнө нь энэ нь ч болсон болов уу, тэндээс ч хариу ирсэн болов уу, би гадаад явж чадахаар байна уу гээд санаа зовоход хүрдэг байсан, манай туслах ч асуух болгонд итгэлтэй хариу өгдөггүй байсан бол одоо бол цор цор хийдэг хүүхэд шиг л хариулт нь аман дээр нь байдаг болсон байна лээ. /Инээв/

Баярлалаа танд.

За дүү нарт амжилт хүсэе! Үнэ яахав үйлчилгээ л сайн байх ёстой ш дээ тэ. /Инээв/

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.