Тапатрип ХХК болон Таван Богд Групп хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Монголын хамгийн том аялал жуулчлалын Жуулчин ХХК Тапатрип-тай хамтран ажиллахаар боллоо.

Монголын анхны бөгөөд цорын ганц аяллын аяллын нэгдсэн үйлчилгээний Тапатрип платформ болон Таван Богд Групп  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд

–  Монголын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах

–  Урамшууллын нэгдсэн оноо нэвтрүүлэх 

–  Төлбөр тооцоо, санхүүгийн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх

–  Жуулчин компанийн гадаад болон дотоод аяллыг Тапатрип платформоор дамжуулан борлуулах,

–  Тапатрип компаниас санал болгож буй олон улсын нислэг, зочид буудлыг Жуулчин компанийн вэб

хуудаснуудаар дамжуулан борлуулах зэрэг ажлуудыг дэс дараалалтай эхлүүлэх юм.

Тапатрип компанийн хувьд аяллын бүх бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулдаг дотоодын анхны Трейвел Тек компани бөгөөд Монгол залуусын эрдэм мэдлэг ур ухаанаар бүтээгдэж тасралтгүй хөгжиж байдгаараа ялгардаг. Тапатрип аппликейшнийг гар утсандаа суулгаснаар олон улсын болон орон нутгийн бүх чиглэлийн нислэгүүд, дотоод гадаад аялал, зочид буудал захиалга, хот хоорондын автобус, галт тэрэгний суудал захиалгыг маш хялбараар шийдсэн гэдгээрээ хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Жуулчин компани нь анх 1954 онд Монгол улсын аялал жуулчлалын яамны харьяа компани болон байгуулагдаж байсан ба 2004 оноос “Таван Богд” группийн охин компани болсноор өнөөг хүртэл тасралтгүй 67 жилийн турш үйл ажиллагаа явуулсаар байна. Монголын хамгийн том аялал жуулчлалын компани болох Жуулчин компани нь дэлхийн 50 гаруй орны 150 гаруй байгууллагуудтай хамтран тусгай болон шууд нислэгтэй Ази, Европ болон Америк тивийн аяллын цогц  үйлчилгээг дотоод, гадаад жуулчид аялагч нарт үзүүлдэг салбарын манлайлагч компани юм.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.