Tapatrip | Umoney  

Бүх төрлийн зорчих тээврийн үйлчилгээ урамшуулалтайгаар нэг цэгт төвлөрлөө.

Монголын анхны бөгөөд цорын ганц аяллын аяллын нэгдсэн үйлчилгээний “Тапатрип” ХХК (Tapatrip) болон “Улаанбаатар смарт карт” ХХК (Umoney) хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд харилцагчдадаа урамшуулал олгох маркетингийн хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаас гадна орон нутаг, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд “Нэг карт” нэвтрүүлэх санаачилгыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. 

“Тапатрип” ХХК нь олон улс болон дотоодын нислэг, орон нутаг, хот хоорондын автобус, галт тэрэгний зорчих үйлчилгээний тасалбар захиалгын үйлчилгээндээ зорчсон километр тутамд нь онооны урамшуулал олгох үйлчилгээг нэвтрүүлсэн ба цаашид үйлчилгээгээ өргөтгөх хэрэглэгчдээ урамшуулах олон ажлуудыг төлөвлөөд байна. 

 

 

Өөрөөр хэлбэл нийтийн тээвэрт ашигладаг Umoney картаа орон нутгийн автобусанд, эсвэл галт тэргэнд, цаашилбал нисэхдээ биет байдлаар болон виртуалаар ашиглах, хэрэглээ бүрт урамшууллын оноо хуримтлагдаж түүнийг “Tapatrip” аппликейшнд тавигдсан бүх үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Талууд мөн  мэдээллийн технологи, харилцагчийн нэгдсэн үйлчилгээ, бизнес хөгжүүлэлт, маркетингийн арга хэмжээ төрлүүдэд харилцан ашигтайгаар хамтран ажиллах бөгөөд үүнд: 

  • Нэн сүүлийн үеийн технологийн дэвшлийг хамтран нэвтрүүлэх; 
  • Монгол Улсыг зорьсон жуулчдад зориулсан зорчих үйлчилгээний карт гаргах; 
  • Агаарын, төмөр замын, авто замын зорчих үйлчилгээнд нэгдсэн нэг карт нэвтрүүлэх санаачилгыг хамтран хэрэгжүүлэх;
  • Цахим мөнгө хэрэглээг бий болгох, Umoney картын хэрэглэгчдэд Тапатрип аппликэйшнээр дамжуулан урамшуулал хүртэх боломжийг бий болгох; 
  • Тапатрипээс хэрэглэгчиддээ олгодог хөрвөх чадвартай дэвшилтэт урамшууллын оноог нийтийн тээврээр зорчихдоо хүртэх боломжтой болох бол том зургаар нь дүрсэлбэл нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, үндэсний хэмжээний үйлчилгээ, хэрэглээг нэмэгдүүлэх, дотоодын мөнгөн урсгалыг ихэсгэх чухал ажлуудыг хамтран гүйцэтгэх юм.

Тапатрип компанийн хувьд аяллын бүх бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулдаг дотоодын анхны Трейвел Тек компани бөгөөд Монгол залуусын эрдэм мэдлэг ур ухаанаар бүтээгдэж тасралтгүй хөгжиж байдгаараа ялгардаг. Тапатрип аппликейшнийг гар утсандаа суулгаснаар олон улсын болон орон нутгийн бүх чиглэлийн нислэгүүд, дотоод гадаад аялал, зочид буудал захиалга, хот хоорондын автобус, галт тэрэгний суудал захиалгыг маш хялбараар шийдсэн гэдгээрээ хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. 

“Улаанбаатар Смарт Карт” компани нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг нэвтрүүлсэн бөгөөд иргэд Umoney картаар төлбөрөө төлөхөөс гадна дамжин суух хөнгөлөлт, нийтийн тээврийн үйлчилгээний мэдээлэл, автобус хэзээ ирэх, хаана явж байгааг гар утасны аппликейшн ашиглан харах үйлчилгээ үзүүлж буй юм.

Дэвшилтэт урамшууллын оноо гэж юу вэ?

 Tапатрипээс хэрэглэчиддээ дэвшилтэт урамшууллын оноо олгодог. Тапатрип аппликэйшн ашиглан олон улс, орон нутгийн нислэг, галт тэрэг, хот хоорондын автобус, олон улсын буудал, аялал захиалах бүртээ та оноогоо цуглуулах боломжтой бөгөөд эргээд цугларсан оноогоо Тапатрипээс зарласан бүх бүтээгдэхүүнд зарцуулах боломжтой юм. 

Хэрхэн урамшууллын оноотой болох вэ? 

2022 оны 5 дугаар сарын 10 -ны байдлаар Тапатрип аппликейшнаар найзаа урих, зорчих, аялах, буудалд буух бүрт оноо цуглуулах, цугларсан оноог авиа компани үл харгалзан, агаар болон газрын зорчих үйлчилгээ дамнуулан ашиглах боломжтой байна.

 

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.