Тапатрип ХХК болон БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорациийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болох КТО Улаанбаатар хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Монголын хамгийн анхны аяллын цогц үйлчилгээ үзүүлэгч Тапатрип платформ нь БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорациийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болох КТО Улаанбаатар нар дараах хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

  • БНСУ-руу чиглэлтэй аяллын бүтээгдэхүүн шинээр гаргаж зах зээлд нэвтрүүлэх
  • БНСУ-руу чиглэлтэй аяллын бүтээгдэхүүнийг хамтран хөгжүүлэх, идэвхижүүлэх
  • Бусад тур оператор байгууллагуудын аяллын хөтөлбөрийг Тапатрип аяллын нэгдсэн платформд байршуулах, сурталчилах, дэмжлэг үзүүлэх зэргээр

хамтын ажиллагааг урт хугацаанд аль аль талдаа өгөөжтэй байхад анхаарч байгаа бөгөөд цаашдаа хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр ажиллаж байна.


Тапатрип компанийн хувьд аяллын бүх бүтээгдэхүүнийг онлайнаар борлуулдаг дотоодын анхны Травел тек компани бөгөөд Монгол залуусын эрдэм мэдлэг ур ухаанаар бүтээгдэж тасралтгүй хөгжиж байдгаараа ялгардаг. Та Тапатрип аппликейшнийг гар утсандаа суулгаснаар орон нутгийн болон олон улсын бүх чиглэлийн нислэгүүд, дотоод гадаад аялал, зочид буудал захиалга, хот хоорондын автобус, галт тэрэгний суудал захиалга зэргийг маш хялбараар бас дээр нь урамшуулалтайгаар захиалж авах боломжтой юм.

               БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпораци нь 1962 онд байгуулагдан өнгөрсөн хагас зуун жилийн турш БНСУ-ын аялал жуулчлалын салбарыг олон улсад таниулах, улс хоорондын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг дэмжин ажилладаг төрийн байгууллага болно.

“KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар нь гадаадын жуулчдад Солонгос орныг сурталчилан таниулах, солонгосд аялагчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн 21 орны 33 газарт төлөөлөгчийн газраа ажиллалуулж байна.

“KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар 32 дахь 2017 оны 7-р сарын 4-нд албан ёсны нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид олон улсын аялал жуулчлалын чиглэлээр МУ-д анхны “Үндэсний Аялал Жуулчлал((NTO; National Tourism Organization)”-ын төлөөлөгчийн газар болж байгаадаа туйлын их баяртай байна. “KTO Улаанбаатар” Төлөөлөгчийн Газар нь Монгол иргэдийг Солонгост аялахад шаардагдах мэдээлэллүүд болон Солонгосын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, танилцуулах арга хэмжээ, аялал жуулчлалын компанид маркетингийн дэмжлэг үзүүлэх мөн хамтран ажиллах гэх мэт төрөл бүрийн сурталчилгаа болон маркетингийн үйл ажиллагаа дээр үндэслэн Солонгос руу хялбар зорчиход дэмжих зорилгын доор ажиллаж байна.

Тапатрип болон КТО Улаанбаатардаа хамтын ажиллагаанд амжилт хүсье!

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.