Монголын хамгийн анхны аяллын цогц үйлчилгээ үзүүлэгч Тапатрип платформ нь Аялал жуулчлалын агентлаг Trip.com хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд Trip.com агентлагийн буудал борлуулалтыг Тапатрип компаниар дамжуулан борлуулах юм. Ингэснээр хэрэглэгчид Trip.com -н буудлуудыг хүссэн үедээ хамгийн хямдаар онлайнаар захиалж авах боломж бүрдэж байна. Аяллыг бүх хүнд хүртээмжтэй байлгахыг эрхэм зорилгоо болгодог Тапатрип ийнхүү Trip.com агентлагийн буудлыг албан ёсоор хамгийн хямдаар онлайнаар болон салбаруудаараа дамжуулан борлуулдаг боллоо. Хамтын ажиллагааг урт хугацаанд аль аль талдаа өгөөжтэй байхад анхаарч байгаа бөгөөд цаашдаа хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр ажиллаж байна.

Trip.com нь олон улсын аялал жуулчлалын агентлаг бөгөөд веб сайт нь дэлхийн 400 гаруй сая хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том олон улсын аялал жуулчлалын агентлаг юм. Энэ сайт нь нислэг, зочид буудал, галт тэрэг, машин түрээс, нисэх онгоцны буудлын шилжүүлэг, аялал, үзвэр үйлчилгээний тасалбар захиалах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 200 гаруй улс орон, бүс нутагт 1.2 сая гаруй зочид буудал, 5000 гаруй нислэгийн 2 сая гаруй маршрутыг санал болгодог.
Trip.com нь Англи, Мандарин, Хятад, Япон, Солонгос, Орос, Герман, Франц, Итали, Испани, Голланд, Турк, Польш, Грек, Индонези, Малайз, Тайланд, Вьетнам, Филиппин зэрэг 19 хэлээр ашиглагддагаараа давуу талтай.
