Турк улсад аялах гэж байгаа бол Далайн эргийн амралтын газраар очихыг хүсэх нь гарцаагүй. Тэнд Усан парк, серфинг, далайн эргээр зугаалах, рашаан сувилал, фитнесс төв, олон улсын хоол, тансаг дээд зэрэглэлийн өрөөнүүд гэх мэт үйлчилгээнүүдийг танд санал болгох болно. Турк улсын хамгийн шилдэг далайн эргийн 5-н амралтын газрыг танилцуулж байна. Мөн та үнэ, мэдээлэл харах товч дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаад хүссэн өрөөгөө хамгийн хямд үнээр захиалаарай.
5. Royal Wings Hotel Газрын зураг дээр харах

Анталяа хотын төвөөс 18 км зайд 72,843m2 газарт сүндэрлэн байрлах Royal Wings зочид буудал. Усан парктай тул гэр бүлээрээ аялж буй хүмүүст илүү тохиромжтой. Далайн эргээс 3 минутын зайтай.
4. D Maris Bay Гарзын зураг дээр харах

D Maris Bay нь усанд сэлэхэд сайхан газар юм. Энгийн хирнээ тансаг чимэглэгдсэн далайн эрэг рүү харсан өрөөнүүд, тансаг ресторан, бүрэн үйлчилгээ бүхий рашаан сувилалтай. Marmaris Dolphinarium-Aquapark, Aqua Dream Water Park-ууд ойрхон байдаг.
3. Calista Luxury Resort Газрын зураг дээр харах

Calista Luxury Resort нь Анталия нисэх онгоцны буудлаас нэг цагийн зайтай байрладаг. Бүх зүйл багтсан далайн эргийн амралтын газар юм. Теннисний талбай, хөл бөмбөгийн талбай, гольфийн талбай төрөл бүрийн алжаал тайлах эмчилгээт рашаан сувилалтай.
2. Lara Barut Газрын зураг дээр харах

Lara Barut resort нь далай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн гайхалтай зохицол юм. Анталия нисэх онгоцны буудлаас 10 км зайд байрладаг. Зочид далайн эрэг дээр амарч, дотор болон гадаа усан санд сэлж, рашаан сувилалд зочлох боломжтой. Хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайтай турк улсын хамгийн шилдэг далайн эргийн амралтын газруудын нэг юм.
1. Delphin Diva Premiere Газрын зураг дээр харах
