Монголын хамгийн анхны аяллын цогц үйлчилгээ үзүүлэгч Тапатрип платформ нь Монголын иргэний агаарын тээврийн Хүннү Эйр компанитай хамтран ажиллах гэрээг үзэгэллээ. Хамтын ажиллагааны хүрээнд Хүннү Эйр компанийн нислэг үйлддэг бүх чиглэлийн тийз захиалгыг зөвхөн Тапатрип компаниар дамжуулан борлуулах юм. Ингэснээр хэрэглэгчид Хүннү Эйр компанийн бүх чиглэлийн нислэгийн тийзүүдийг хүссэн үедээ хамгийн хямдаар онлайнаар захиалж авах боломж бүрдэж байгаа юм. Аялалыг бүх хүнд хүртээмжтэй байлгахыг эрхэм зорилгоо болгодог Тапатрип ийнхүү дотоодын агаарын тээврийн МИАТ, Аэромонголиа, Хүннү Эйр гэсэн компаниудын тийзийг албан ёсоор хамгийн хямдаар онлайнаар болон салбаруудаараа дамжуулан борлуулдаг боллоо.
Хамтын ажиллагааг урт хугацаанд аль аль талдаа өгөөжтэй байхад анхаарч байгаа бөгөөд цаашдаа хамтарсан аялал, нислэгүүд гаргахаар төлөвлөж байна.

Хүннү Эйр нь орон нутгийн хуваарьт болон захиалгат нислэгүүдээс гадна олон улсад Алматы, Бишкек чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд зорчигч тээврийн үйлчилгээндээ зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан 72 хүний суудалтай ART-72 , 98 хүний суудалтай Emdraer E 190 – гэсэн агаарын хөлгүүдээр зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна.
БН Киргиз Улсын Бишкек хотын Манас нисэх буудлын чиглэлд долоо хоног бүрийн Ням гарагуудад хуваарьт нислэг үйлдэх бөгөөд Манас нисэх буудлаас олон улсын 21 чиглэлд нислэг үйлдэх боломжтой тул зорчигчдод Бишкек хотоор дамжин хүссэн чиглэлдээ аялах боломжийг бүрдүүлээд байна.
