“Тапатрип” ХХК болон “Райнос Инвестмент ҮЦК” “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХКомпаниуд нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

 Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг мэдээллийн технологийн тусламжтайгаар хүргэхээр ажиллаж байгаа “Тапатрип” ХХК нь  “Райнос Инвестмент ҮЦК” болон “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХКомпаниуд нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа “Тус гэрээний хүрээнд хамтын ажиллагааг шууд эхлүүлж буй бөгөөд хуулийн хүрээнд зөвлөх үйлчилгээ авахаар ажиллаж эхэллээ.

Дашрамд дуулгахад “Тапатрип” ХХК нь олон улсын болон орон нутгийн нислэг, аялал, зочид буудал, автобусны суудал захиалгыг гар утастай холбосноор 100 хувь онлайн борлуулалтад шилжсэн. Энэ нь Монгол Улсад анхдагч бөгөөд цорын ганц онлайн аяллын нэгдсэн платформ юм. “Тапатрип” аппликейшн, www.tapatrip.com вэб сайтаар дэлхийн 195 улс руу нисч, гадаадын аль ч улсад байрлах 1 сая зочид буудлаас захиалах боломжтой юм. Түүнээс гадна Монгол Улсын бүх аймаг, сумдууд руу автобусаар зорчих, төмөр замаар онлайнаар аялах боломжтой.

 “Рай нос Инвестмент ҮЦК”

 “Райнос Эссет Менежмент” нь Өмнөд Солонгосын нэр хүндтэй, биеэ даасан хөрөнгө оруулалт менежментийн компани бөгөөд өмчөөр баталгаажсан бондуудад (ELB) хөрөнгө оруулалт хийхээр мэргэшсэн баг юм. (Жишээ нь: хөрвөх бонд, баталгаат бонд, солигдох бонд гэх мэт).
    “Райнос” нь дэлхий даяар 120 гаруй компанид амжилттай хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Солонгосын шилдэг компанийн нэг юм. Ялангуяа ELB хөрөнгө оруулалтын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Солонгосын зах зээлд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьд бид дараах амжилтад хүрсэн байна.

  • Америк, Европ, Япон, Хонгконг дахь ELB-уудыг удирдсан Солонгосын хамгийн анхны хөрөнгө оруулалт менежментийн компани. Бид энэ төрлийн бондын сангуудыг удирдаж эхлэхээс өмнө зөвхөн шууд бус хөрөнгө оруулалтын сангууд байдаг байсан.
  • Шинээр гарч ирж буй болон фронтиер зах зээлийн ELB-д хөрөнгө оруулалт хийсэн Солонгосын хамгийн анхны компани
  • Монгол улсын Хөгжлийн Банкны хадгаламжийн сертификатад хөрөнгө оруулалт хийсэн Солонгосын хамгийн анхны компани

Өлзий Энд Ко Капитал ХХК нь Монголын тэргүүний үнэт цаасны компаниудын нэг бөгөөд хөрөнгийн зах зээлд брокер, дилер, андеррайтер зэрэг хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилготойгоор 2007 онд байгуулагдсан, Тус компани C3Xоос үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер болон андеррайтерийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, МХБ болон өөрийгөө зохицуулагч байгууллага болох МҮАЭХ-ийн гишүүн юм. Мөн харилцагчиддаа олон улсын жишигт нийцсэн санхүүгийн үйлчилгээг нээлттэй, ил тод хүргэх, цаашлаад дотоодын компаниудад олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгоход зуучлах, хөрөнгө оруулагчидтай зөх харилцаа тогтооход зөвлөж хамтран ажилладаг. Мөн түүнчлэн харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн хөрөнгийн зах зээлийн болон санхүүгийн судалгаа, шинжилгээг боловсруулан, тэднийг бизнес зорилгодоо хүрэхэд нь дэмжин ажилладаг компани юм.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.