“Тапатрип Групп” ХХК болон “Аэромонголиа” ХХК нь хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг мэдээллийн технологийн тусламжтайгаар хүргэхээр ажиллаж байгаа “Тапатрип Групп” ХХК болон “Аэромонголиа” ХХК – ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг шууд эхлүүлж буй бөгөөд харилцагчийн үйлчилгээ, борлуулалтыг цахимжуулах замаар харилцагчдад илүү уян хатан, сонголттой, олон улсад бий болсон үйлчилгээг дотоодын хэрэглэгчдэд хүргэхийг талууд зорьж байна.

2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авиа компанийн нэрийн өмнөөс Тапатрип компани харилцагчдад үйлчлэх бөгөөд олон улсын нислэгээс гадна Улаанбаатар хотоос орон нутагт чиглэсэн болон орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн нислэгийн онлайн болон салбарын борлуулалтыг Тапатрип компани хариуцан ажиллах ба бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах чиглэлийг баримтлахаар боллоо.

Дашрамд дуулгахад “Тапатрип” ХХК нь олон улсын болон орон нутгийн нислэг, аялал, зочид буудал, автобусны суудал захиалгыг гар утастай холбосноор 100 хувь онлайн борлуулалтад шилжсэн. Энэ нь Монгол Улсад анхдагч бөгөөд цорын ганц онлайн аяллын нэгдсэн платформ юм. “Тапатрип” аппликейшн, www.tapatrip.com вэб сайтаар дэлхийн 195 улс руу нисч, гадаадын аль ч улсад байрлах 1 сая зочид буудлаас захиалах боломжтой юм. Түүнээс гадна Монгол Улсын бүх аймаг, сумдууд руу автобусаар зорчих, төмөр замаар онлайнаар аялах боломжтой.

Аэромонголиа” ХХК 

“Аэромонголиа” ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдаж анхны нислэгээ 2003 оны 5-р сард үйлдэж байсан.Тус компани нь 2022 оны байдлаар Embraer-145, Airbus-319 онгоцоор Япон улсын Токио, ОХУ-ын Эрхүү хотуудад тогтмол нислэг, БНТУ-ын Анталъяа, Тайланд улсын Бангкок зэрэг хотуудад захиалгат нислэгүүдийг хийж гүйцэтгэж байна. “Аэромонголиа” ХХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Airbus” компаниас 2021 онд А319-112 агаарын хөлгийг худалдан авсан бөгөөд 2022 онд А320-100 агаарын хөлгийг худалдан авахаар гэрээ хэлэлцээр хийн ажиллаж байна.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.