Тайландыг зорих 10 шалтгаан

  • Нийслэл

Нийслэл хот нь Бангкок нь 8 сая хүн давсан хүн амтай бөгөөд жуулчдын хамгийн түрүүнд очихыг хүсдэг газар юм. Учир нь Бангкок хот нь маш олон гэнэтийн бэлгээр дүүрэн. Сүм хийдүүд Улаан гэрэлт гудамж, музей, галерей, цэцэрлэгт хүрээлэн, цэнгээний газар гээд Тайландын бүхий л зүйлүүдийг нэг дор үзэх боломжтой

  • Цаг агаар

Тайландад үндсэн гурван улирал байдаг.Мэдээж улирал бүрт нь давуу болон сул тал бий. Хуурай улирал ( 11, 12 сар ) аялагчдад аялахад хамгийн тохиромжтой үеүд бөгөөд ердийн үед агаарын температур  32 градусаас хэтэрдэггүй байна. Харин халуун улиралд ( 3-6 сар )ихэнх хүмүүс далайн эргээр зугаалдаг аж. Энэ үеэр агаарын температур өндөр байдаг учраас зах хязгааргүй үргэлжлэх Тайландын эрэг нэн тохиромжтой. Улсын хойд хэсэг болон нийслэл Бангкок хотод аялах тохиромжтой үе нь борооны улирал нь (7-10 сар )байдаг байна.  

  • Тайланд хүмүүс

Тай хүмүүс уламжлалт найрсаг инээмсэглэсэн харилцаатай. Энэ нь тэдний “Wai” гэх мэндлэх ёстой хамаатай юм. Мөн Тай гэр бүлийн хооллох маш олон хэв маяг бий. Азтай аялагчид л Тай гэр бүлд уригдаж тансаг оройн хоол зооглодог. Тай хүмүүс “Mai pen rai” гэх үгийг хэлэх дуртай. Энэ нь “Санаа зовох хэрэггүй ”, эсвэл “Зүгээр ээ ” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

  • Хоол

Тайланд хоол нь амттайгаас гадна маш олон төрөлтэй. Аялагчид тэр бүр нэг хоолыг хоёр дах удаагаа идээд байдаггүй. Учир нь хот болгоны хоолны төрөл өөр учраас аялагчдыг нэг хотоос нөгөө рүү татаж чаддаг байна.

  • Аялахад тохиромжтой хямд өртөг

Ихэнх аялагчид санхүүгийн асуудлаас болж хотоос хот дамжин явж чаддаггүй. Тэгвэл энд, Тайландад тийм ч том асуудал биш. Хямд үнэтэй, хурдан шуурхай нийтийн тээврийн олон төрлийн үйлчилгээ энд бий. Nok Air, AirAsia зэрэг авиа компаниуд хотуудад нь олон улсын болоод дотоодын нисэх буудлуудтай бөгөөд аялагчдын нийт зардал зэрэглэлээсээ хамаараад 70,000₮-500,000₮ мянган төгрөгийн хооронд эргэлддэг.

  • Шөнийн амьдрал

Тайландын шөнө бол аялагчдын төсөөлж болох бүхий л зүйлсийг багтаасан байдаг. Аялагчид ч шөнөөр гарах дуртай байдаг аж.  Зарим аялагчид Бангкок,Пүкет хотуудад шөнөөр ихэвчлэн байдаг. Улаан гэрэлт гудамжнууд шөнө +18 бизнес эрхэлдэг газрууд нээлттэй байдаг учраас шөнийн цагаар зочилдог байна. Тайланд улс Жазз цэнгээний газруудаараа алдартай.

  • Далайн эрэг ба шумбалт

Тайланд улс 2400 гаруй км үргэлжлэх далайн эрэгтэй ба усанд шумбах хамгийн тохиромжтой орнуудын нэг юм. Харин Тайланд улсдаа Koh Tao, Сурины арлууд, Koh Chang, Chumphon зэрэг газрууд нь шумбахад нэн тохиромжтой аж. Тайландын аймаг бүрт бага судлагдсан ер бусын газар зүйн тогтоц бий. Тэр дундаа хамгийн ер бусын байгаль нь Тайландын далайн эрэг юм. Үргэлж гайхамшигтай хэвээрээ байх элсэн эрэг нь нар жаргах үеэр хамгийн үзэсгэлэнтэй харагддаг аж. Koh Kradan арлын Sunset далайн эрэг, Phuket-д байрлах Эрх чөлөө далайн эргүүд нь их алдартай.

  • Адал явдал, зэрлэг байгаль

“Инээмсэглэлийн орон”-ы газар нутаг, байгаль нь үнэхээр ер бусын. Аялагчид энд байх хугацаандаа олон олон адал явдалтай учрах болно. Заан унаж, Ширэнгээр зугаалж, “Цагаан усны сал”-аар аялж, далайн давлагаанд гулгах зэрэг нь тэрхүү адал явдлын нэгээхэн хэсэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, далайн эргүүд, уулс гээд Тайланд бол маш олон зэрлэг амьтдын гэр билээ. Тайландын төвд байрлах Khao Yai үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бар, зэрлэг гахай мөн заан бий. Харин өмнө зүгт байрлах Koh Phi Phi далайн эрэг сармагчнаар дүүрэн тул “Сармагчны эрэг” ч гэж нэрлэдэг аж. Гэхдээ аялагчид зэрлэг амьтдыг хооллож болохгүй гэдгийг маш сайн санах хэрэгтэй.

  •  Дэлгүүрүүд

Тайландын дэлгүүрүүд бусад орныхтой адилгүй. Дэлгүүр бүр өөр өөрийн онцлогтой, бараагаа зарахын тулд аль болох хүмүүсийн анхаарлыг татахыг хичээнэ. Эртний эдлэл, болон хуучин зүйлс зарж байх дунд зарим дэлгүүр гудамжинд суугаад идэхэд зориулсан зүйл зарж байх жишээтэй.

  •  Баялаг түүх, соёл

Хүмүүс Тайландын хаана ч очсон эртний түүх соёлын дурсгалуудтай таарах болно. Олон хотууд жуулчдад зориулж эртний үзмэрүүдийг шинэчлэн засварласан байдаг аж. Сухотхай хот гэхэд л 1238 оны Сиамесе эзэнт гүрнийг санагдуулам шинэчилжээ.

———————————————————————————————————————————–

Аппликейшн татах: https://bit.ly/3n2nshi

VIP салбар 1, хаяг: ХУД, Ривер Гарден, 308 Тапатрип оффис

VIP салбар 2, хаяг: СБД, Central Park, 1-р давхар, Тапатрип

🖥www.tapatrip.com

☎️ 7515-4444

📲 Viber, WhatsApp, WeChat : 8515 4444

📧 E-mail: crm@tapatrip.com

Дэлхийг Нээе!#tapatrip#дэлхийгнээе

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.