Короновируст халдвар /Ковид-19/-ын хувирсан (мутацлагдсан) хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Гадаад улс орнуудаас ирж буй иргэдийг 3 хоног тусгаарлах тушаал гаргалаа.

Уг тушаал-д:
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8 дахь заалтын тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Гадаад улс орнуудаас ирж буй иргэдийг Короновируст халдвар /Ковид-19/-ын хувирсан хувилбар (мутацлагдсан)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд байрлуулах, ор хоногийн төлбөрийг 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50,000 (тавин мянга) төгрөг, 13-аас дээш насны иргэд 100,000(нэг зуун мянга) төгрөгөөр тус тус тогтоолоо.
2. Иргэдийн тусгаарлагдах хугацааны ор хоногийн төлбөрийг нэхэмжлэн авахыг тухайн тусгаарлах байрны удирдлагад зөвшөөрсүгэй.
3. Дээрх тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабын дарга (бригадын генерал Б. Ууганбаяр)-д даалгасугай.
Та гадаадаас Монгол Улс-д ирж байгаа тохиолдолд дээрх тушаалын дагуу тусгаарлах байранд тусгаарлагдах болно.
————————————————————————–
Аппликейшн татах:
App Store: https://bit.ly/Tapatrip_IOS
Google Play: https://bit.ly/Tapatrip_Android
App Gallery: https://bit.ly/Tapatrip_Huawei
VIP салбар 1, хаяг: ХУД, Ривер Гарден, 308 Тапатрип оффис
VIP салбар 2, хаяг: СБД, Central Park, 1-р давхар, Тапатрип
7515-4444
Viber, WhatsApp, WeChat : 8515 4444
E-mail: crm@tapatrip.com
Дэлхийг Нээе!