Автобусны суудал захиалахад амархан боллоо.

Иргэд хөдөө орон нутгаас Улаанбаатар, Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт зорчихдоо автобусаар зорчих иргэд хэр их байгаа вэ?

Бензин болон цахилгаан хөдөлгүүр хосолсон автомашин хэрэглээнд ихээр нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөний зардал тэр хэрээр буурсан. Үүнд зарцуулах шатахууны хэмжээ буурч, автомашинтай иргэдийн тоо өссөн үзүүлэлт нөлөөтэй. Цаашид ч энэ хандлага ажиглагдсаар байх болно.  Хэдий тийм боловч автобусаар зорчих иргэд байсаар байх болно.

Яагаад автобусаар зорчих хэрэгтэй вэ?

Хот хооронд зорчиход автобусыг сонгох хэдэн үндсэн шалтгаан бий. Иргэдийн хувьд аюулгүй байдал юу юунаас илүү чухал мөн жолоочийн ур чадвар, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, цаг агаар, замын хөдөлгөөнд баримтлах дүрэм журам гэх мэт. Зорчигчийн аюулгүй байдлыг хүн тээвэрлэлт хийж буй суудлын автомашин эзэмшигчид хариуцаж төдийлөн чаддаггүй. Харин Авто тээврийн үндэсний төвийн удирдлага доор хүн тээвэр хийж буй автобуснууд, тээврийн аж ахуй нэгж, тэдгээрийн жолоочид зохих дүрэм журмыг сахиж, тавигдсан шаардлагыг хангасан байдаг. Өөрөөр хэлбэл илүү найдвартай.

Хоёрдугаарт, Зорчигчдод шаардлагатай кабины зай. Том оврын автобусны нэг давуу тал бол зорчигч бүрт адил хувиарлагдасан хувийн зай юм. Ялангуяа хол замд зорчигчид хөлөө амраах, өөрийн ачааг авч явах, ковид-19 -тэй холбоотойгоор хүн хоорондын зай барих хэрэгтэй болдог. Суудлын автомашинуудад энэ боломж тэр бүр байдаггүй.

Гуравдугаарт, очих цаг тодорхой байна гэдэг дараагийн төлөвлөсөн ажилтай иргэдийн хувьд маш чухал. Том оврын автобус нь замын хөдөлгөөний дүрмийн дагуу хурдны хязгаараа баримтлан тодорхой тогтмол хурдаар явдаг нь тогтсон цагт хүрэх боломжийг бий болгодог. Зорчигчийг тосох иргэд мөн таксинд ч энэ нь амар байдаг.

Дөрөвдүгээрт, Тапатрип платформ нь Монгол, Англи, Хятад гэсэн 3 хэл дээр ажиллаж байна. Цаашид НҮБ -ын албан ёсны 6 хэл дээр платформоо ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Авто тээврийн үйлчилгээ нь одоогийн байдлаар Англи, Хятад, Орос хэлтэй орны зорчигчид бусад улс, үндэстнээс илүү их зорчиж байна. Хэлний сонголтоо дагаад төлбөр тооцоо гүйцэтгэх валют ч солигдон ажиллах чадвартай.

Авто тээврийн үндэсний төвийн вэб сайтаар захиалах болон танай аппликейшнээр захиалахын хооронд ямар ялгаа байгаа вэ?

Авто тээврийн үндэсний төвөөс захиалан иргэний гарт очих автобусны билеттэй харьцуулбал ялгаа байхгүй. Харин гар утас, вэб сайтаар захиалах боломж мөн зорчигчдод чиглэсэн нэмэлт үйлчилгээг санал болгодгоороо ялгаатай. Төр найдвартай автобусны суудал захиалгын үйлчилгээгээр л хангах үүрэгтэй бол Тапатрип компани нь төрийн үйлчилгээн дээр суурилан хэрэглэгчдэд дутагдаж буй нэмэлт үйлчилгээг санал болгох зорилготой юм.

Тапатрип аппликейшн, вэб сайт нь аялал жуулчлалд зориулагдан тусгайлан хөгжүүлсэн програм хангамж юм. Өөрөөр хэлбэл автобусаар зорчихоос гадна бусад хэлбэрээр зорчих, зорчин аялахад зориулагдсан нэг цэгийн үйлчилгээ болно. Нэг цэгийн үйлчилгээгээр тогтмол үйлчлүүлснээр урамшуулалд хамрагдахаас эхлээд олон төрлийн нэмэлт боломжуудыг эдлэх юм.

Мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололтыг ялангуяа аяллын үйлчилгээнд нэвтэрсэн байхыг зорчигчид, аялагчид хүсэх болсон. Энэ хэрэгцээг төрөөс хүлээх, тухайлан аялал жуулчлалд зориулагдаагүй хувийн хэвшлээс хүлээх нь бүтэшгүй зүйл юм. Иймд Тапатрипчүүд маань гадаад улсыг зориход байдаг гоё сайхан, дэвшилттэй бүхнийг Монголдоо эхнээс нь бий болгох амбицаараа нэгдэн ажиллаж байна.

Ирээдүйд зорчигчдод чиглэсэн ямар боломжуудыг бий болгох вэ?

Автобусны суудал захиалгын хувьд бид дөнгөж эхэлж байна. Автобусны суудал захиалгыг гар утсаар, вэб сайтаар аАвтобусны суудал захиалгын хувьд бид дөнгөж эхэлж байна. Автобусны суудал захиалгыг гар утсаар, вэб сайтаар авч эхэллээ. Нэг үгээр хэлбэл суудал захиалгын энэхүү үйлчилгээг цааш бүтээгдэхүүн болон хөгжих боломж бий боллоо. 2022 онд хэд хэдэн төрлийн томоохон ажлуудыг төлөвлөөд байна. Жишээлбэл, төлбөрийн илүү уян хатан нөхцөл, ачаа тээвэр, суудал захиалга дахь хэрэглэгчийн оролцоо, үйлчилгээний чанар, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, блокчейн, койн гэх мэт.

Тапатрип компанийн хэтийн зорилго юу вэ?

Тапатрип ХХК нь Сингапур улсад төвтэй олон улсын аялал жуулчлалын компани юм. Үүсгэн байгуулагчид нь Монгол иргэд ба улсынхаа зах зээлд аяллын нэгдсэн үйлчилгээг хүргэх, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх ойрын зорилготой. 2021 оны эцсийн байдлаар нислэг, буудал, аялал, автобус, галт тэрэгний захиалга хүлээн авах чадалтай платформ хөгжүүлж, 100 гаруй ажилтантай компани болсон байна.

Дээр дурдсан захиалгын үйлчилгээнээс тус компани гадаадын зэх зээлд нэвтрэх, зах зээлийн оролцогч болох туршлагыг хуримтлуулж байна. Ингэснээр олон улсын зах зээлд тэр дундаа Азийн зах зээлд өөрийн байраа олж авахыг зорьж байна. Unicorn компани болж тэрбум доллараар үнэлэгдэх, тэр хэмжээний далайцтай, чанартай үйлчилгээ үзүүлэх алсын зорилготой юм.

2021 оны байдлаар Монгол Улсаас төрсөн Unicorn компани байхгүй. Дэлхийн туршлагаас үзэхэд ийм компани төрөхөд 8 жил шаардагддаг байна.

Гүйцэтгэх захирал,

З.Батгэрэл

Тапатрип Групп

Салбарууд:

  • VIP салбар 1 – ХУД, Ривер гарден, 308
  • VIP салбар 2 – СБД, Central park, 1-р давхар

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл crm@tapatrip.com имэйл хаяг болон 7515 4444 утсанд холбогдоно уу.

Аппликэйшн татах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.