Тапатрип Групп МИАТ ТӨХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг мэдээллийн технологийн тусламжтайгаар хүргэхээр ажиллаж байгаа Тапатрип Групп нь үндэсний тээвэрлэгч Монголын иргэний агаарын тээврийн төрийн өмчит хувьцаат компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд талууд онлайн борлуулалтыг дэмжих, Монголын иргэний агаарын тээврээр зорчин явагчдад орон нутгийн нислэг, зочид буудал, аутбаунд аялал, хот хоорондын автобус, галт тэрэгний суудлын захиалгаар тусгай нөхцөлтэйгээр үйлчлэх юм.

Тапатрип Групп нь аяллын нэгдсэн платформ болох “Tapatrip” -ыг хөгжүүлсэн ба гар утасны аппликейшн, www.tapatrip.com вэб сайтаар хормын төдийд захиалан аялах, зорчин явах боломж Монгол Улсад байгаагүй билээ. Урьд өмнө нь утсаар залгах, салбарт хандах, танил талдаа хандах, цаашлаад үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг байсныг энэхүү платформ нь бүрэн халсан шийдэл юм.

Дашрамд дуулгахад “Tapatrip” платформ нь орон нутгийн нислэгийг гар утастай холбосноор 100 хувь онлайн борлуулалтад шилжсэн бөгөөд түүнийг дагаад хүний нөөц, оффис, үйл ажиллагааны маш их зардлыг хэмнэх болсон юм. Үүнтэй адил олон улсын бүх нислэгийг авиа компаниас олгох боломжийн хамтаар цахимд шилжүүлж, суудлын хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт шинээр танилцуулагдаж буй нэн сүүлийн үеийн ололтыг зорчигчдод хүргэх боломжтой болж байна.

   МИАТ авиа компани нь 1956 онд үүсэн байгуулагдсан ба 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээ үзүүлчихээд байсан юм. МИАТ компани 2019 онд 1,936 нислэгээр 788,5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянга өмнөх оноос 69.7 мянган зорчигч нэмэгдсэн үзүүлэлттэй нислэг үйлдсэн байна.

Аппликейшн татах:

Салбарууд:

  1. VIP салбар Хаяг: ХУД, Ривер Гарден, 308
  2. Ордон салбар Хаяг: СБД, 8-р хороо, Сан Бизнес төв, 8 давхарт

Холбоо барих:

Утас: 75154444
Viber,WhatsApp,WeChat: 85154444
E-mail: crm@tapatrip.com

Сошиал хаяг:

Facebook: https://www.facebook.com/TapaTripTravelAgency
LinkedIn: https://www.linkedin.com/company/tapatrip

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.