В.Баярсайхан Тапатрип Группийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахаар боллоо

Боловсролыг технологиор бүгдэд тэгш хүртээмжтэй болгох зорилготой edtech стартап болон TomYo төслийг үүсгэн байгуулагч, “Санаанаас сая долларын стартап” номын зохиолч Володягийн Баярсайхан Тапатрип Группийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж эхэллээ. 

Үүнтэй холбогдуулан В.Баярсайхан Тапатрип Группийн төв оффис дээр ирж Тапатрипын залуучуудтай санал бодлоо солилцож, зөвлөгөө өгөн халуун яриа өрнүүллээ. Мөн манай компанийн удирдах багтай стратегийн бодлого болон стартап компанийн цаашдын үйл ажиллагааны талаар хуралдлаа. 

 

Дэлхийн аялал жуулчлалын салбар нь 4.7 их наяд долларын багтаамжтай салбар учраас Монгол Улсын аялал жуулчлалын компаниудад маш том боломж гарч байгаа. TravelTech буюу аялал жуулчлалын технологи нь энэ салбарын ирээдүйн чиг хандлагыг удирдана. 

В.Баярсайxан нь Турк улсын Ege University-д компьютерийн ухаанаар бакалавраа хамгаалсан бөгөөд АНУ-ын University of Washington-д MBA зэргээ хамгаалсан ба Amazon, Microsoft, Dell хэмээх дэлхийд тэргүүлэх компаниудад ажиллаж байсан туршлагатай. 

Монголоос BizNetwork.mn, LendMN, AND Global, TomYo компаниудыг үүсгэн байгуулалцаж, олон улсын түвшинд гаргасан туршлагадаа үндэслэн TravelTech салбарын хамгийн инновацлаг стартап Tapatrip-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Тапатрип Группийн тухай:

 

Тапатрип Групп компани нь аялал жуулчлалын салбарт томоохон хувьсгал болсон Тапатрип Платформыг нэвтрүүлсэн бөгөөд технологид суурилсан аяллын бүх үйлчилгээг хялбар, хүртээмжтэй хүргэх  зорилготой тус компани нь олон улсын зочид буудал, нислэгийн тийз, аяллын олон хөтөлбөр, хот хоорондын автобусны билет болон орон нутгийн галт тэрэгний тийзийг хэзээ ч, хаанаас ч “Tapatrip аппликэйшн” болон www.tapatrip.com вебсайтаар өөрөө шууд захиалах боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

Одоогийн байдлаар Нью Жуулчин, Амикус, Аэро Монголиа, Бадарчин Аялаажавын Товчоо, Централ Ази Трэйвел, Рагуса тур, Зуут трэйвел, Эй стар Монголиа зэрэг Монгол улсын болон Олон улсын аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын аяллын болон технологийн салбарыг хамтдаа хөгжүүлэхийн төлөө аялал жуулчлалын байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна!

Гадаад явахад гаднын үйлчилгээ хэрэггүй боллоо. Дэлхийг нээцгээе.


Салбарууд:

VIP салбар 1 – ХУД, Ривер гарден, 308
VIP салбар 2 – СБД, Central park, 1-р давхар
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл crm@tapatrip.com имэйл хаяг болон 7515 4444 утсанд холбогдоно уу.

Аппликэйшн татах:

App Store: https://bit.ly/Tapatrip_IOS
Google Play: https://bit.ly/Tapatrip_Android
App Gallery: https://bit.ly/Tapatrip_Huawei

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.