Тапатрип ХХК нь өвлийн аяллуудаа зарлаж байна

Дэлхийг нээе уриатай Тапатрип ХХК технологид суурилсан аяллын бүх үйлчилгээг хялбар, хүртээмжтэй  хүргэх  зорилготой тус компани нь олон улсын зочид буудал, онгоцны нислэг болон аяллын олон хөтөлбөрийг хэзээ ч, хаанаас ч (24/7 эх хэл дээрээ ) гар утаснаасаа захиалах боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

 

Манай компани хүн хоорондын биечилсэн харилцааг багасгах, цахим үйлчилгээг илүүтэйгээр дэмжих засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх үүднээс онлайн аяллын платформоор харилцагчдадаа үйлчилгээ үзүүлж байна.

Тапатрип ХХК аялал жуулчлалын компани нь 11-р сарын 14-нд өвлийн аяллаа Дубай хотын аяллаар эхлүүлж, мөн түүнчлэн, 11-р сарын 25-наас эхлэн долоо хоног бүр Бангкок, Паттаяагын аяллыг зохион байгуулахаар боллоо.

Тапатрип ХХК нь Нью Жуулчин, Амикус, Аэро Монголиа, Бадарчин Аялаажавын Товчоо, Централ Ази Трэйвел, Рагуса тур, Зуут трэйвел, Эй стар Монголиа зэрэг Монгол улсын болон Олон улсын аялал жуулчлалын компаниудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамгийн хямд, сонирхолтой хөтөлбөртэй аяллыг харилцагчдадаа санал болгож байна.

Монгол улсын аяллын болон технологийн салбарыг хамтдаа хөгжүүлэхийн төлөө аялал жуулчлалын байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна!

Мөн Тапатрип ХХК нь Голомт банктай хамтран аяллын зээлийн үйлчилгээ нэвтрүүлсэн ба энэхүү үйлчилгээг Тапатрип ХХК-ийн өөрт ойр салбарт очиж авах боломжтойг дуулгахад таатай байна.

 



Өдөр 1: Улаанбаатар-Бангкок

Үүрийн 03:00 онгоцны буудал дээр цугларч бүртгэлээ хийлгээд Аэро Монголиа компанийн нислэгээр 06:00 Тайланд улсын Бангкок хотыг  зорино.  Бангкок дахь  олон улсын нисэх онгоцны буудал Суварнабумд 12:30 цагт газардаж хилээр нэвтэрнэ.  Аялагчдаас PCR тест авна. Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

(Оройн хоол )

Өдөр 2: Бангкок

Өглөөний цайны дараа Бангкок хотын аялалаа хийнэ. Тайландын эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг  харна.  Өдрийн хоолоо  мөрний  эрэг  дээрх  задгай  ресторанд  иднэ.  Дараа  нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна.  Оройн хоолоо Тайландын хамгийн өндөр барилга болох “Bayoke Sky Tower”-ийн 84 давхарт олон улсын буфет хоол зооглоод зочид буудалдаа ирж амарна.

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол )

Өдөр 3: Бангкок-Паттаяа 

Өглөөний цайгаа уугаад аялал жуулчлал, амралт зугаалгын гол төв болох Паттаяа хот руу явна. Паттаяа орох замдаа Khao kheow нээлттэй амьтны хүрээлэнгээр зугаалж  анааш, усны үхэр, сармагчин, оцон шувуу, арслан, бар зэрэг зэрлэгээр нутагшсан олон амьтдыг ойроос харж мөн тэдний шоу үзүүлбэрийг үзэх болно. Дараа нь Тайландын хамгийн том бөгөөд дээд ангиллын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery)-р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэнд очиж Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзнэ. Оройн хоолоо тус цэцэрлэгт хүрээлэнд олон улсын буффет хоол зооглоод буудалдаа очиж амарна.

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

Өдөр 4  : Паттаяа далайн эрэг – Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг эхэлнэ. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой.

(Өглөөний цай)

Өдөр 5: Паттаяа- Шүрэн арал

Өглөөний цайны дараагаар Coral Island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна  шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр зугаацаж болно. Арал дээр далайн гаралтай өдрийн хоол иднэ. Шүрэн арлаас буцаж ирээд  Тайландын хүйсээ солиулсан эрчүүдийн “Lady boy show” үзнэ. Орой нь хоолоо идээд буудалдаа амарна.

(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол)

Өдөр 6: Паттаяа далайн эрэг – Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр. Та бүхэн өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой.

Үдэш нь та Паттаяа хотын шөнийн амьдралтай танилцаж шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалах боломжтой ба энэ унтдаггүй гудамж нь баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагийн тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт  зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай.

(өглөөний цай)

Өдөр 7: Патаяа-Бангкок

Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Бангкок хот руу хөдөлнө. Замдаа Тайландад ургадаг жимсний амталгаа хийнэ. Бангкокт ирсний дараагаар буудалдаа буугаад чөлөөт цаг. Та бүхэн буцах бэлтгэлээ базааж  орой болтол  шоппинг хийх боломжтой. Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World  – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C– хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв  мөн Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно.

Өдөр 8: Бангкок

Өглөөний цайгаа уугаад явах бэлтгэлээ базааж ачаа тээшээ бэлдэнэ. 12:00 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн онгоцны буудал явна. 00:30 Улаанбаатарын чиглэлд ниснэ. 08:40 цагт Улаанбаатар хотод газардаж дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

(Өглөөний цай)

Манай энэхүү хайбрид багцын онцлог нь нийслэл Бангкок хотод хөтөлбөртэй хөтөчтэй аялах бол далайн эргийн Паттая хотод далайн эргийн 5 одтой зочид буудалд тухлан амарч чөлөөт аялал хийх юм. Паттая хотод хөтөлбөргүй гэсэн үг.

Хэрэглэгч та бүхэн Тапатрип аппликэйшнийг гар утсандаа суулгаснаар дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын нислэгийн тийз, зочид буудал, галт тэрэг болон автобусны билетийн захиалгыг хийх, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой. Түүнчлэн орон нутгийн галт тэрэг болон хот хоорондын автобусны билет захиалгын үйлчилгээг тун удахгүй цахим хэлбэрээр хүргэх болно.

Гадаад явахад гаднын үйлчилгээ хэрэггүй боллоо. Дэлхийг нээцгээе.

Салбарууд:

  • VIP салбар 1 – ХУД, Ривер гарден, 308
  • VIP салбар 2 – СБД, Central park, 1-р давхар

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл crm@tapatrip.com имэйл хаяг болон 7515 4444 утсанд холбогдоно уу.

Аппликэйшн татах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter
Share on linkedin
LinkedIn
Lorem ipsum dolor sit amet, adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore.